Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжаан дахь казахуудын эрхийн төлөө тэмцэгчийг Казахстанд баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятадын Шинжаанд хоригдож байгаа казах үндэстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагын тэргүүнийг Казахстаны эрх баригчид Ням гарагийн өглөө баривчилжээ.

Бусдыг үзэн ядаж, хонзогносон шалтгаанаар Серикжан Билашийг Алматы дахь гэрээс нь баривчилж, нийслэл Астана руу онгоцоор авч явсан байна. Мөн түүний Ата-Юрт төрийн бус байгууллагын албан байрыг битүүмжилж, компьютерыг нь хураажээ.

Билашийг батлан даалтаар суллах барьцааны мөнгөний хэмжээг $3,500 орчмоор тогтоосон байна. Уг мөнгийг цуглуулах ажлыг Ата-Юрт байгууллагынхан зохион байгуулж эхэлжээ.

Серикжан Билаш Алматы дахь албан тасалгаандаа хэвлэлийн хурал тогтмол зохион байгуулж, Шинжаанд казах үндэстний хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийдэг байв.

Одоо Бээжингийн эрх баригчид Шинжаанд нийтдээ нэг сая орчим муслим иргэдийг терроризм, экстремизмийн эсрэг үзлээр “дахин боловсруулах” нэрээр хориод байгаа юм. Тэдний ихэнх нь уйгарууд байгаа бол мөн казах, киргиз, хуй угсаатнууд байна.

Казахстаны хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны түнш нь Хятад улс тул Астанагийн засгийн газар Шинжааны хэрэг явдалд болгоомжтой ханддаг.

 

Эх сурвалж: AFP