2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
18:00
S30
16°
19:00
S29
13°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.К.Азизов: Улаанбаатар хот ОХУ-ын Москва хоттой 1957 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй

ikon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ.

Улаанбаатар хот ОХУ-ын Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “Гипрогор” институт боловсруулж байсан нь манай улсын хот байгуулалтын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.  

ОХУ болон Монгол улсын хувьд харилцааны чухал түүхэн он цаг ээлжилсэн жил болж байна. Халх голын байлдааны ялалтын түүхэн 80 жилийн ой, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа юм.

Эдгээр түүхэн ойгоос гадна бүтээн байгуулалт, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талд ажлууд хийхээр төлөвлөснийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд уламжиллаа.

 

Хоёр орны хувьд олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Халх голын ялалтын түүхэн ойн хүрээнд хуучин хөшөө дурсгалыг сэргээн засварлах, мөн ОХУ-ын зүгээс тавьсан хамтран ажиллах хүсэлтийг таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уламжиллаа.

Улаанбаатар хот нь Москва хотоос гадна Санкт-Петербург, Эрхүү муж, Эрхүү хот, Новосибирск, Чита, Халимаг Улсын Элиста, Буриад Улсын Улаан-Үд, Тува Улсын Кызыл зэрэг хотуудтай найрсаг, хамтын ажиллагаатай хамтран ажилладаг.

ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ оны 6 сард “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар Ажлын хэсэг байгуулагдан, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x