Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Boeing компани 777X загварын нисэх онгоцныхоо нээлтийг хойшлууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Этиопт гарсан онгоцны осолтой холбогдуулан АНУ-ын Боинг компани Лхагва гарагт Сиэтл хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байсан Boeing 777X нисэх онгоцныхоо нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Одоогоор тус компани 157 хүний амь үрэгдсэн ослын учир шалтгааныг тогтоох ажилд бүх анхаарлаа төвлөрүүлж байгаа бололтой. Boeing 777X загварын онгоц нь “дэлхийн хамгийн том мөртлөө хамгийн зардал багатай хос хөдөлгүүрт нисэх онгоц” гэгдэж байгаа тул олон тооны хүндэт зочид нээлтийн арга хэмжээнд уригдаад байжээ.

Одоогийн 747 загварыг залгамжлах 777X нисэх онгоцыг 2017 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхний захиалагчдаа 2020 онд хүрэх юм. Boeing 777X загварын үнийг $360 саяас дээш байна гэсэн таамаг бий.

Хэдийгээр нээлтийн ажиллагаа хойшилсон ч 777X загварын үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хэрэгжихийг Бойнг компани мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters