Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дашням: Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 байршилд 150 дугуй түрээсэнд гарна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн авто замын болон агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий "ubike" төсөл нээлтээ хийснийг бид мэднэ. Тэгвэл энэ жил түрээсийн дугуй үйлчилгээнд хийгдэх шинэ зүйл болон хэзээнээс үйлчилгээнд гаргах талаар "Никел Ганбаа" компанийг үүсгэн байгуулагч Г.Дашнямаас тодрууллаа.

- Энэ жил хэдэн сараас эхлэн түрээсийн дугуй үйлчилгээ иргэдэд хүрэх вэ?

- Дөрөвдүгээр сарын 1-нээс түрээсийн дугуй үйличилгээгээ явуулж эхэлнэ. Ингэж эхлэхдээ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Өмнөх шигээ үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Хэрвээ өөрчлөлт орохоор болвол тав эсвэл зургаадугаар сараас өөрчлөлт хийгдэх байх.

- Энэ жил хэдэн байршилд хэдэн дугуй түрээсэнд гарах гэж байна вэ?

- Хуучин 10 байршилд түрээслүүлдэг байсан бол ирэх дөрөвдүгээр сараас 20 байршилд 150 дугуй гаргана. Цаашдаа тоо нь нэмэгдээд энэ жил нийт 500 дугуйг түрээсэнд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

- Нэмэгдсэн 10 байршил нь хаана вэ?

- Дөрөвдүгээр сар дөхөхөөр нэмэлт байршлууд нь бүрэн тодорхой болно. Бид хотын ерөнхий төлөвлөгөөний газраас хариугаа авах гээд хүлээж байна.

UBike төсөл үйлчилгээ нь гурван үе шаттай хэрэгжих юм.

  • 2018-2020 онд 150 зогсоолтой 2,000 ширхэг ундаг дугуй,
  • 2021-2026 онд 250  зогсоолтой 2,500 ширхэг цахилгаан унадаг дугуй, 
  • 2027-2033 онд 5,000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байгаа юм.