Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-аас таван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал үндэслэлгүй гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан нэр бүхий УИХ-ын таван гишүүнийг Авлигатай Тэмцэх Газарт эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. 

Тэднээс гадна дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан УИХ-д хүргүүлэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Оюундарь, М.Оюунчимэг нарыг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн юм.  

Харин энэ талаар АТГ-аас нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэх гэж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй. Одоогоор ийм нэрс гараагүй байгаа хэмээн мэдэгдлээ.