Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Bugatti “La Voiture Noire” түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан шинэ автомашин боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Швейцарийн Женевт нээгдсэн олон улсын автомашины үзэсгэлэнд тавигдсан шинэ Бугатти $12.5 саяар зарагджээ.

“La Voiture Noire” (франц хэлээр хар машин гэсэн утгатай) нэртэй уг төмөр хүлэг түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан шинэ автомашин болж байгаа юм.

Нэрээ нууцалсан худалдан авагч нь Бугатти брэндийн үнэнч шүтэн бишрэгч байсныг үйлдвэрлэгч компани мэдээлжээ. Бугатти компанийн 110 жилийн ойд зориулсан энэхүү тусгай загварыг тус компанийн ерөнхийлөгч Стефан Уинкелман “өндөр технологи, нүд булаам гоо үзэмж, онцгой тансаглал гурвын хослол” гэж тодорхойлсон байна.

Дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан автомашинд Тур Де Франс уралдаанд түрүүлсэн 1963 оны Ferrari 250 GT тооцогддог. Уг хүлгийг WeatherTech авто тоноглолын компанийн гүйцэтгэх захирал Дэвид Макнэйл өнгөрсөн онд $70 саяар худалдан авч байжээ.

Харин өндөр үнээр зарагдсан шинэ автомашины дээд амжилтыг Бугатти тогтоож байна. Бугатти компанийг Италид төрсөн инженер Этторе Бугатти 1909 онд Францад байгуулсан бөгөөд 1998 онд Германы Volkswagen групп худалдан авч байв.

 

Эх сурвалж: The Washington Post