Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Засгийн газар цаашид эмэгтэйчүүдээ анхаарч ажиллана

ikon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Төрийн ордны Их танхимд “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” үндэсний чуулган эхэллээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж байна.

Үндэсний чуулган 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2319671788311894/

Тэрбээр хэлсэн үгэндээ Засгийн газар хүүхдээ асарч буй эхчүүдэд сар бүр 50,000 төгрөг олгох шийдвэр гаргаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, оюутны сургалтын зээлийг шийдсэн нь бүгд эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой болохыг дурдаад цаашид эмэгтэйчүүдэд анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Мөн сүүлийн 20 гаруй жилд бий болсон хөгжил, соёл нь нийгэмд архидалт, хар тамхи, донтолт зэрэг сөрөг үр дагавар бий болгосноор хүчирхийлэл газар авахад хүргэж байгааг тэмдэглээд "Тэр дундаа бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх нь ойрын танил байдаг гэсэн судалгаа байна. Иймд  төрийн болон хувийн, олон нийтийн бүх байгууллага, хувь хүмүүс хүчирхийллээс ангид оршиход анхаарч, нийгмийг соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах шаардлага байна" гээд "Ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүний үйлдэл. Ээжүүдээ баярлуулж яваарай" хэмээн захилаа.