Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сард NASA дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийг задгай сансарт ажиллуулна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын сүүлээр дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийг задгай сансарт гаргаж ажиллуулахаар болсноо NASA зарлажээ.

Гуравдугаар сарын 29-ний өдөр ОУСС (Олон Улсын Сансрын Станц)-д ажиллаж байгаа NASA-гийн эмэгтэй сансрын нисгэгчид болох Кристина Кок, Энн Макклайн нар хөлгийн гадна талд ажиллаж, өнгөрсөн зун суулгасан батарейг солих юм.

Тэдэнд газраас заавар өгч, удирдах ажлыг Канадын сансрын агентлагийн Мэри Лауренс, Кристен Факкиол нар NASA-гийн Техас дахь төвөөс гүйцэтгэх ажээ. Өөрөөр хэлбэл задгай сансарт ажиллах, тэднийг удирдан чиглүүлэх бүрэлдэхүүн бүгд эмэгтэйчүүд байна.

1984 оны долдугаар сарын 25-ны өдөр Зөвлөлтийн Светлана Савицкая эмэгтэй сансрын нисгэгчдээс түүхэнд анх удаа хөлгийн бүхээгнээс гарч, задгай сансарт ажиллаж байжээ.

1998 оноос хойш нийтдээ 213 удаа ОУСС-ын гадна талд засвар үйлчилгээ, туршилт судалгааны зорилгоор сансрын нисгэгчдийн баг ажилласныг NASA мэдээлсэн байна.

Нийтдээ 500 гаруй сансрын нисгэгч ийм ажиллагаанд оролцсоны 11 хувь нь эмэгтэйчүүд байсан бол бүрэлдэхүүнд нь дан эрчүүд, эсвэл эрэгтэй, эмэгтэй холимог баг ажиллаж байжээ.

Харин дан эмэгтэй баг ажиллаж байсан түүхгүй юм. Задгай сансарт гарах Макклайн нь одоо ОУСС-д ажиллаж байгаа бол Кок нь энэ сарын 14-ний өдөр анх удаагаа сансарт нисэж, одоо байгаа бүрэлдэхүүнд нэгдэх юм.

 

Эх сурвалж: The Guardian