Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ зуны нислэгийн хуваарийн дагуу хоёр шинэ чиглэл нээж нийт 10 хот руу тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN

МИАТ ТӨХК-ийн 2019 оны зуны нислэгийн хуваарь зарлагдаад байгаа билээ. 

Олон улсын нислэгийн хуваариар гуравдугаар сарын сүүлийн Ням гарагаас буюу энэ сарын 31-нээс зуны нислэгийн цагийн хуваарьт шилжиж байгаа бөгөөд МИАТ ТӨХК хоёр шинэ чиглэл нээж нийт 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухайгаа мэдээлжээ.

2019 оны ШИНЭ ЧИГЛЭЛ

МИАТ ТӨХК энэ жилийн хувьд нислэгийн сүлжээгээ өргөтгөж БНХАУ-ын ГУАНЖОУ,  Япон улсын ОСАКА хот руу шинэ чиглэл нээхээр болоод байна. 

Гуанжоу хотын хувьд 3-р сарын 31-нээс эхлэн руу 7 хоногийн Пүрэв, Ням гараг бүр, Осака хотын хувьд 7, 8-р сард 7 хоногийн Лхагва, Ням гараг бүр нислэгтэй болж байгаа аж.

Нислэгийн хуваарь

  • Бээжин хот 7 хоногт 10 нислэгтэй болно

Бээжин хотын чиглэлийн хувьд 7 хоногийн өдөр бүр хийгддэг үндсэн нислэгээс гадна 4-р сарын сүүлээс эхлэн Даваа, Лхагва, Бямба гарагийн шөнийн нислэг нэмэгдэж 7 хоногт 10 удаагийн давтамжтай болно. 

  • Хонг Конг руу ӨДӨР БҮР нислэгтэй болно

Энэ жил Хонг Конг чиглэлийн давтамжийг зуны цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож байгаагаар онцлогтой юм. Өөрөөр хэлбэл 3-р сарын 31-ээс эхлэн 10-р сарыг дуустал өдөр бүр Хонг Конг хот руу нислэгтэй байна. 

  • Берлин рүү ШУУД НИСЛЭГ үйлдэнэ

Москва хотоор дамжин нисдэг Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэгээс гадна Баасан гарагийн шууд нислэгийг 7 болон 8 сард үйлдэхээр боллоо. Энэхүү нислэг нь зорчигч таны тохь тухыг сайн хангах суудал бүр дэлгэцтэй Boeing 767-300ER агаарын хөлгөөр үйлдэгдэх юм байна.

  • Франкфурт руу ШУУД НИСЛЭГ 7 хоногт 3 удаа үйлдэнэ

МИАТ компанийн зуны ачааллын үед Франкфурт хот руу шууд нислэг үйлддэг бөгөөд энэ жилийн хувьд 6-р сарын 22-оос эхлэн Мягмар, Лхагва, Бямба гараг бүр ШУУД НИСЛЭГ үйлдэхээр болжээ. 

  • ЗӨВХӨН Москва ШУУД НИСЛЭГ 7 хоногт 4 удаа 

Москва хотын нислэгийн давтамж нэмэгдэж үндсэн Пүрэв, Ням гарагийн нислэгээс гадна ЗӨВХӨН МОСКВА хот руу хийх Мягмар, Баасан гарагийн нислэгийг 7 болон 8 сард үйлдэхээр боллоо. Энэхүү нислэгийг шинээр хүлээн авсан Boeing 737MAX агаарын хөлгөөр үйлдэнэ. 

  • Токио хотын нислэг: 7 хоногт 7 нислэг үйлдэнэ

Токио хотын нислэгийн хувьд үндсэн 5 нислэг болох Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт зуны цагийн хуваарийн турш үйлдэх бөгөөд 6-р сараас эхлэн Мягмар, 7-р сараас эхлэн Бямба гарагийн оройн нислэг нэмэгдэж 7 хоногт 7 нислэгтэй болох юм. Энэхүү нислэгийг шинээр хүлээн авсан Boeing 737MAX агаарын хөлгөөр үйлдэнэ. 

  • Сөүл хотын нислэг: 7 хоногт 7-11 нислэг үйлдэнэ

Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд зуны ачааллын үе буюу 6-р сараас эхлэн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

  • Бусан хотын нислэг: 7 хоногт 2 нислэг үйлдэнэ

Бусан хотын хувьд үндсэн Пүрэв, Ням гарагийн нислэгийг зуны цагийн хуваарийн турш хийнэ. 

Дэлгэрэнгүй: