2021/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.93₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-5°
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
03:00
S31
-4°
04:00
S31
-4°
05:00
S31
-5°
06:00
S31
-5°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
09:00
S32
-4°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Хятадаас хамгийн олон хүн шинээр нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг
Пиндуодуо компанийн үүсгэн байгуулагч Колин Хуан

Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тогтворгүй байгаа ч өчигдөр зарласан Форбс сэтгүүлийн тэрбумтнуудын шинэчилсэн жагсаалтад нийтдээ 195 хүн шинээр нэмэгджээ.

Тэдгээрийн нийлбэр хөрөнгийн хэмжээ $363 тэрбум байгаа бол тэдний 71 хувь нь өөрийн хүчээр хөрөнгөтэй болсон хүмүүс байна. Бусад нь өв залгамжилсан, өвлөж авсан хөрөнгөө амжилттай өсгөсөн эрхмүүд байгаа юм.

Шинээр нэмэгдэгсдийг улс орноор нь харвал эх газрын Хятадаас нийт 44 хүн нэмэгдэж тэргүүлжээ. Хонг Конгийн шинэ тэрбумтнуудыг нийлүүлбэл энэ тоо 53 болж байна.

Хятадын шинэ тэрбумтнуудыг $13.5 тэрбумын хөрөнгөтэй, 39 настай Колин Хуан тэргүүлжээ. Тэрээр АНУ-ын Уисконсины их сургуулийг дүүргэж, Майкрософтод дадлага хийж, ажлын гараагаа Google-д програмчлалын инженерээр эхэлж байв.

2006 онд Хятадад буцаж ирээд Пиндуодуо хямдарсан барааны онлайн худалдааны платформыг байгуулсан нь өнгөрсөн оны долдугаар сард хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалж эхэлсэн юм. Одоо тус компанийн зах зээлийн үнэлгээ $36 тэрбумд хүрээд байна.

Шинэ тэрбумтнуудын тоогоор дэд байранд 39 хүнтэй АНУ, гутгаар байранд 18 хүнтэй Бразил, дөтгөөр байранд 9 хүнтэй Тайвань тус тус удаалжээ.

 

Эх сурвалж: Forbes

 

x