Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхбаатар: Өмгөөлөгчийг маань нэр бүхий хүмүүс дарамталснаас би өмгөөлөгчгүй болсон

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт гомдол хүргүүлж байна. Шалтгаан нь ШЕЗ бол шүүгчийн хараат бус байдлыг хангадаг байгууллага. 

Л.Оюун-Эрдэнэ сайд манай компанийн захирал Ц.Пүрэвтүвшинг хоригдсонтой холбоотой шүүх хурал өнөө маргааш болох гэж байгаа, шүүгч нар хэрхэн шийдэхийг харъя гэхчлэн шүүгчийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн юм шиг ярилаа. 

Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, ШЕЗ болон прокурорын байгууллагад шударгаар ажилла гэдэг шаардлага тавьж байна. 

Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой “Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурал дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг юм байна. Таван жилийн хугацаатай явдаг юмыг хойшлуулсаар байгаад тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна

Миний бие ЭЦА-нд гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй явж байгаагаа хэлсэн. Гэтэл өнөөдөр би өмгөөлөгчгүй болсон. Яагаад гэвэл өмгөөлөгчийг маань нэр бүхий хүмүүс дарамталснаас болоод өмгөөлөгчгүй болсон

Надад өмгөөлөгч олдоход хүнд нөхцөл байдалд байна. Өөрийнхөө эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуулт үүсээд байна. 

Энэ асуудал 2009 онд анх үүссэн. Тухайн үед өнөөдрийн эрх баригч нам мөн л эрх барьж байсан. Үүнийгээ далдалж нуух зорилгоор манай компани дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм байна гэж ойлгож байгаа.

М.Батсуурь гэдэг шүүгчийн асуудлыг би мэдэхгүй. Манай захиргааны хэргийн шүүх хуралд оролцсон шүүгч. 

Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал зарлана гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Үйлдвэр дээр онц байдал зарлана гэхээр яадгийг мэдэхгүй байна” гэлээ.