Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Леонид Михельсон Оросын хамгийн баян хүнээр дахин шалгарлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Форбс сэтгүүл өчигдөр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаа шинэчлэн танилцуулсан юм.

Уг жагсаалтын 32 дугаарт эрэмбэлэгдсэн Леонид Михельсон Оросын хамгийн баян эрхмээр тодорсон байна. Байгалийн хийн Новатэк компанийн гүйцэтгэх захирал тэрээр 2016, 2017 онуудад мөн улсынхаа тэргүүн баянаар шалгарч байсан бөгөөд энэ жил хөрөнгийн хэмжээг нь $24 тэрбум гэж үнэлжээ.

Оросын тэрбумтнуудын дэд байранд НЛМК гангийн үйлдвэрлэгчийн гол хувь эзэмшигч Владимир Лисин $21.3 тэрбумын хөрөнгөөр орсон байна. 

Гутгаар байранд газрын тосны Лукойл компанийн гүйцэтгэх захирал Вагит Алекперов $20.7 тэрбумтайгаар жагсжээ.

Энэ жилийн Форбс сэтгүүлийн жагсаалтад нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй нийт 98 хүн ОХУ-аас багтсан байна.

 

Эх сурвалж: ТАСС