Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр үнэ ханштай мөнгөн дэвсгэртүүдийн нэг шинэчлэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр дэлхий дахинд бэлэн мөнгөнөөс татгалзах үзэгдэл эрчимжиж байгаа ч Швейцарь улс дэлхийн хамгийн өндөр үнэ цэнэтэй цаасан дэвсгэртүүдийн нэг болох 1,000 франкын дэвсгэртийг шинэчилж байгаагаа өчигдөр зарлажээ.

Швейцарийн төв банкнаас гаргасан мэдэгдэлд шинэ дэвсгэртийг ирэх долоо хоногоос гүйлгээнд гарна гэж мэдээлсэн байна.

Нил ягаан болон шар өнгө хосолсон шинэ дэвсгэртэд дэлхийн бөмбөрцгийн дээр атгалцсан гарыг дүрсэлжээ. Өнөөдөр хамгийн үнэ цэнэтэй дэвсгэрт нь Бруней улсын 10,000 долларын дэвсгэрт байдаг. Энэ нь 7,400 ам.доллартай тэнцэх ханштай. Харин Швейцарийн 1,000 франк нь $995 орчимтой тэнцэх ханшаар дэд байранд үнэлэгддэг юм.

Швейцарийн Үндэсний Банкнаас гаргасан мэдэгдэлд “шинэ дэвсгэрт нь өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авахад хэрэгцээтэй хэвээр байгаа”-г өгүүлээд тухайлбал 1,000 франкын дэвсгэрт нь 68 кг Toblerone шоколад, хамгийн хямд Rolex цагны үнийн 20 хувь, 40 ширхэг Швейцарийн армийн тонгорог, 6 кг Эмментал брэндийн бяслагны үнэтэй тэнцэнэ гэж өөрийн үндэсний бүтээгдэхүүнүүд дээр жишээ татан тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Quartz