2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
12:00
S40
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоохоор болжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, одоо үргэлжилж байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/315204609199789/

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан.

Ингэснээр тус үйлдвэрийн үйл явдал доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хийж байгаа.

Энэ мэдээллийн дараа "Эрдэнэт" үйлдвэр рүү хөдөлнө.

"Эрдэнэт" үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг.

Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон.

Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу хандаж, шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана" гэлээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.       

Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.       

Засгийн газар хоорондын загвар хэлэлцээрийн төслийн тухай

Д.ЦОГТБААТАР

3.       

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Д.ЦОГТБААТАР

4.       

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Д.ЦОГТБААТАР

5.       

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

С.ЧИНЗОРИГ

6.       

Сурах бичгийн талаар авах арга хэмжээний тухай

Ё.БААТАРБИЛЭГ

Танилцуулах асуудал

7.          

Концессын тухай хуулийн хэрэгжилтийн явцад дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний талаар

Ө.ЭНХТҮВШИН

8.          

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай

Ө.ЭНХТҮВШИН

9.          

2018 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлангийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

10.    

Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн хүрээнд сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах чиглэлээр хийсэн ажлын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

11.    

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

12.    

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

13.    

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

x