Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг хором" аяны хүрээнд 3,100 оюутанд лекц уншлаа

ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагын судалгаагаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилд өсжээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ оны гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд өнөөдөр их дээд сургуулийн 3,000 орчим оюутан, залуучуудад хандлага, зөв амьдрах ухаан, харилцааны соёл, хуулийн хариуцлага, сэтгэл зүйн талаар нийгмийн салбар болгоны төлөөллийн олны танил хүмүүсээр сургалт, ярилцлагын арга хэмжээ зохион байгууллаа.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш, тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг байна. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй. Цагдаагийн байгууллагаас "Залуучуудаа ганц хоромын уур бухимдлаа "УУЧЛААРАЙ" гэдэг үгээр сольё хэмээн уриалж байна.  

 
 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар