2019/12/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
09:00
S30
-16°
10:00
S30
-14°
11:00
S26
-12°
12:00
S26
-9°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-6°
16:00
S26
-8°
17:00
S26
-10°
18:00
S26
-10°
19:00
S26
-11°
20:00
S29
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл далай дээр болсон ХӨХ СУВДНЫ БАЯРын онцлох зургууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2019” мөсний баярын арга хэмжээ Хатан далай ээжийнхээ толин цэнхэр мөсөн дээр гуравдугаар сарын 2-3 өдрүүдэд боллоо.

Энэ жилийн Хөх сувд арга хэмжээний онцлог нь Хөвсгөл аймгийн нутгийн иргэдийн ахуй амьдралын онцлогийг харуулсан “НҮҮДЭЛ” сэдвийн хүрээнд мөсөн урлангуудаа хийжээ.

Анх Хөвсгөл нуураа хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар 2000 онд Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан гэдэг. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл тэмдэглэж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент арга хэмжээ болж өргөжсөн байна.

Гэрэл зургийг mpa.mn

“Хөх сувд-2019” мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай морьдын уралдаан, арга хэмжээнүүд болж, хүрэлцэн ирсэн иргэд сэтгэл дүүрэн буцав.

Гадаад, дотоодын 27,000 гаруй иргэн, жуулчин, 3,200 орчим тээврийн хэрэгсэл мөсний баярыг зорьжээ. 

Энэ үеэр Булган, Хөвсгөл аймгуудын Замын цагдаагийн хэлтсээс нийт 18 алба хаагч 10 чиглэлд 24 цагийн байнгын болон хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэжээ. Үүний үр дүнд мөсний баярын үеэр тус чиглэлийн автозамуудад зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүйг ТЦА-наас мэдээллээ.

Фото сурвалжилга
x