Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Алтансоёмбо: Хэн ч анхаардаггүй хүмүүст 12:00-14:00 цагийн хооронд хоол хийж өгнө

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Орон гэргүй  нярай хүүхэдтэй иргэдэд болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст үнэгүй хоол, хувцас өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулах байнгын үйл ажиллагаатай газрыг нээж буй "Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компани нь 2018 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2019 онд гадаад руу хөдөлмөр зуучлалын бэлтгэл ажлаа судалж байгаа аж. 

 “Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компанийн захирал С.Алтансоёмбо “Бид өнөөдөр гудамжинд гөлөг явж байвал өхөөрддөг. Харин согтуу хүн уначихсан байвал тоодоггүй болчихсон цаг үед амьдарч байна. Мэдээж өрөвдөж хардаг хүмүүс ч байгаа байх.

Ингэж хэцүүхэн амьдарч байгаа хэн ч анхаардаггүй хүмүүст зориулж манай компани 12:00-14:00 цагийн хооронд хоол хийж өгөхөөр болж байгаа. Бас жоохон хувцас хунар өгч хаягжуулаад иргэний үнэмлэх авч өгөхийг бодож байна. Мөн манайх хөдөлмөр зуучлалаар үйл ажиллагаа явуулдаг учир ирсэн хүмүүсээ ажилд зуучлах ажлыг ч бас эхлүүлнэ.

Үйл ажиллагаа явуулах газар маань маргаашнаас дэнжийн мянгын 57 дугаар сургуулийн ойролцоо хашаа байшин түрээслээд туслах ажлаа эхлүүлнэ. Та бүхэн том газраар битгий бодоорой. Аливаа юм багаасаа эхэлдэг. Цаашлаад гурван сардаа багтаад дүүрэг болгонд газар нээх төлөвлөгөөтэй байна.

Иргэд ч гэсэн амьдралд хөлөө олж чадахгүй байгаа хүмүүстээ туслаач гэж уриалмаар байна. Бас залуучууд маань энэ хүмүүсийн төлөө гоё гоё санаа гаргаад хамтарч ажиллавал сайн байна. Бас хэцүү амьдралтай хүн гэлтгүй  ямар ч хүн ирээд хоол идэж болно" хэмээн ярилаа. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хашаа байшингаа хэдээр түрээсэлдэг вэ?

- Эхний ээлжинд мөнгө нь манайхаас гарч байгаа. Хашаа байшингаа 100 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Цаашдаа өргөжөөд томроод явна гэдэгт итгэж байна. Бүр цаашлаад тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа аймаг болгонд газраа нээх төлөвлөгөөтэй байгаа юм. Бид шашинтай бас ямар холбоо байхгүй. Байгууллагууд ч гэсэн бидний ажлыг дэмжин хөрөнгө мөнгө, бараа материалаар дэмжих байх гэж итгэж байна.  

- Хүмүүсээ хооллоод дуусчих юм уу?

- Түрүүн хэлснээр ажилд зуучилна. Жишээ нь туслах малчингаар ч явууах боломжтой. Амьдралын зорилгыг нь хэлээд өгөхөд үгүй гэхгүй л болов уу гэж бодож байна.