Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Ebarimt систем дэх иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй"

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа татварын нэгдсэн систем ebarimt.mn-д бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголт болон сар бүрийн урамшууллын сугалаанд оролцдог.

2019 оны гуравдугаар сарын 4-ний орой уг системд иргэний бүртгүүлсэн байсан төлбөрийн баримтын дүн 0 болсон, зарим дүн нь буурсан зэрэг өөрчлөлт орсон юм.

Энэ талаар Татварын Ерөнхий газраас тайлбар өглөө.

"Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас 23:50 хүртэл сүлжээг салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн

Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй.

Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно" гэлээ.