Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

42 дугаар тойргийн сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая, нэр дэвшигчийнхийг 96.5 сая төгрөгөөр тогтоожээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2016 он/

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа Хэнтий аймагт зургаадугаар сарын 30-нд явагдана. УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдсөнөөр нөхөн сонгууль явуулах товыг УИХ-аас тогтоосон юм.

Монгол Улсын Үндэсний аудитын газраас нөхөн сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоосон байна.

Зардлын дээд хэмжээг тогтоохдоо Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалтад заасны дагуу уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан үзжээ.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбатын гаргасан тушаалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

ТУШААЛ: