Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутны 38 төсөл 5-10 сая төгрөгийн санхүүжилт авна

ikon.mn
2019 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт төслийн уралдаанд шалгарсан төслүүдэд батламж гардууллаа. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-ийг 2018 оны 12 дугаар сард зарласан юм. Үүнд төр, хувийн хэвшлийн болон орон нутгийн нийт 29 их, дээд сургууль дээр 243 төсөл бүртгүүлж, инженер, технологи, багш, урлагийн боловсролын чиглэлээр суралцаж байгаа, орон нутгийн их, дээд сургуулийн болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд оролцлоо.

Оюутнууд нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох, дотоодын оюутан солилцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зэрэг зургаан  чиглэлээр төслөө бичиж ирүүлжээ.

Сонгон шалгарлуулалтын нэгдүгээр шат тухайн их, дээд сургууль дээр явагдаж нийт 147 төсөл шалгарсан юм. Үүний дараа БСШУСЯ дээрх “Ажлын хэсэг” хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт явуулж, 147 төслөөс эцсийн байдлаар 13 их, дээд сургуулийн 38 төсөл сонголоо.  

Багш,урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын ирүүлсэн 8, орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын ирүүлсэн 12, инженер технологийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын ирүүлсэн 10 төсөл байсан бол хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын ирүүлсэн төсөл болон хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр ирүүлсэн 8 төсөл байлаа.  

“Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд оюутанд чиглэсэн үйлчилгээ явуулж байгаагийн нэг нь энэхүү өрсөлдөөнт тэтгэлэгт төсөл билээ. Нэг төслийн санхүүжилт нь 5-10 сая төгрөг байх юм.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам