2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
02:00
S29
12°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын газрын ховор элементийн Томторын орд 2021 онд ашиглалтад орно

Г.Од
2019 оны 3 сарын 1
www.mongolianminingjournal.com

Якутын нутагт орших газрын ховор элементийн Томторын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл 2021-2022 онд эхлэх төлөвлөгөөтэй. Энэ тухай төслийг хэрэгжүүлэгч “Восток Инжиниринг” компани мэдэгджээ.

Эл орд нь ниоби, терби, иттри, сканди агуулсан 154 сая тонн хүдэр болоод дагалдах ураны нөөцтэй аж. Төслийг хэрэгжүүлэх ТЭЗҮ-ийг ОХУ-ын Эрдэс баялаг ашиглах асуудал эрхэлсэн холбооны агентлаг өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан байна.

Томторын ордын төслийн хүрээнд жилд 150 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий гидрометаллургийн үйлдвэрийг Забайкалын хязгаар мужид байгуулахад 110 сая ам.доллар зарцуулахаар тооцоолжээ. Үйлдвэр 2021 онд ашиглалтад орох аж. Ордоос жилд 150-200 мянган тонн хүдэр олборлоно.

Одоо Оросын ДУМ газрын ховор элементийн олборлолтын татварыг бууруулах тухай хуулийн шинэчлэлийг ид хэлэлцэж байна. Оны эхээр өргөн барьсан төсөл юм. Хуулийн төслөөр газрын ховор элементийн олборлолтын өнөөгийн 8%-ийн татварыг 4.8% болж бууруулах учиртай. Батлагдвал ирэх оноос мөрдөгдөж эхэлнэ.

Уг хуулийн шинэчлэлээр Оросын газрын ховор элементийн салбар дахь хөрөнгө оруулалт 40 тэрбум рубльд хүрнэ гэсэн тооцоотой. Тухайн ашигт малтмалын олборлолт 17-20 мянган тонн буюу өнөөгийнхөөс бараг 10 дахин өсөх төсөөлөлтэй.

x