Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дуураймал, хуурамч барааг бие дааж устгах эрхийг Амазон албан ёсны үйлдвэрлэгчдэд нь өгөхөөр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр онлайн худалдааны Амазон компани “Project Zero” нэртэй төсөл эхлүүлж байгаагаа зарлалаа.

Энэ төслийн хүрээнд тус компанийн сайт дээр борлуулагддаг хуурамч, дуураймал бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх зэвсгийг жинхэнэ үйлдвэрлэгчдэд нь өгөх юм.

Тодруулбал өөрийнх нь бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэн зарж байгаа этгээдийг жинхэнэ эзэн нь Амазон сайтаас шууд устгах эрхтэй болж байна.

Өмнө нь тэд хуурамч бүтээгдэхүүний гомдлоо Амазон компанид гаргаад хариу арга хэмжээ авахыг хүлээдэг байсан юм. Одоогоор энэ төсөлд хамрагдах компаниудыг Амазон зөвхөн өөрөө сонгож байгаа гэнэ. Хуурамч бараа бүтээгдэхүүнийг Амазон сайтаас бүрэн хасаж, тэг болгох зорилгыг агуулж буй төсөл тул “Project Zero” гэж нэрлэжээ.

Төслийн хүрээнд үйлдвэрлэгч компаниуд өөрийн бүтээгдэхүүний таних тэмдэг, лого, бусад мэдээллийг оруулахад Амазон өөрийн жагсаалтаас хайлт хийж, устгах арга хэмжээг автоматаар авдаг байна.

 Үүнээс гадна Амазон жинхэнэ үйлдвэрлэгчдэд өөрийн сериал дугаарын нэмэлт боломж олгож байгаа гэнэ. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ Амазоноос олгосон давтагдашгүй сериал дугаарыг хэвлэх бөгөөд үүгээр нь дамжуулж хуурамчийг нь хялбар таних юм.

Нэгж бүтээгдэхүүнд сериал дугаар нэмэх зардал тоо хэмжээнээсээ хамаараад $0.01-$0.05 орчим болох ажээ.

 

Эх сурвалж: The Verge