2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар ингэж төлнө

ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN

Жолооч та smartcar.mn цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авах боломжтой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч https://smartcar.mn цахим системийг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн үндсэн мэдээллийг хянах, татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрөө харах, цахимаар төлөх, торгуулийн мэдээлэл, жолоодох эрхийн оноо шалгах, төлбөртэй зогсоолын мэдээлэл харах, авто үйлчилгээ эрхлэх байгууллагуудын мэдээлэл харах, оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах гэх мэт үйлчилгээг авах боломжтой юм. 

Үүнээс онцлон танд тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг хэрхэн цахимаар төлөх тухай танилцуулж байна.

 

Жолооч танд онлайн гүйлгээний эрхтэй төгрөгийн карт эсвэл аль ч банкны мобайл аппликэйшний QPAY цэс байхад хангалттай. 

Төлөлт амжилттай хийгдсэний дараа таны бүртгүүлсэн и-мэйлээр хаягаар тасалбар хүргэгдэх болно. Уг тасалбарыг хэвлэн, хэсэглэж гэрчилгээтэйгээ хавсаргаж явахад л хангалттай.

Хэвлэмэл тасалбар нь "Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн тасалбарын загвар батлах тухай" Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дугаар тушаалын дагуу татварын улсын байцаагчийн тамга тэмдгийг бүрэн орлох юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

x