Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Кэндогийн Холбооны Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар Б.Самади сонгогдов

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга “Sky trading” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Самади

Монголын Кэндогийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал хоёрдугаар сарын 24-ны өдөр болж өнгөрлөө. Тус хурлаар холбооны Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар “Sky trading” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Самади, Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүнээр М.Сарантуяа нарыг тус тус сонгосон байна. 
Учир нь өмнө нь ажиллаж байсан удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, болон Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн аж. Ийнхүү шинэ удирдах зөвлөлийн баг байгуулагдан Монголын Кэндогийн холбоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болов. 

Мөн энэ удаагийн хурлыг Монголын Кэндогийн холбооны 20 жилийн ойг тохиолдуулан хийснээрээ онцлог болсон байна. 
Монгол Улсад кэндогийн спорт 1994 оноос хөгжиж ирсэн. Одоогийн байдлаар Монголын Кэндогийн Холбоонд 200 гаруй тамирчидтай нийт 5 клуб (Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара) үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн кэндогийн спортын Улсын Аврага шалгаруулах тэмцээн энэ оны 6 дугаар сард зохиогдохоор товлогдоод байна.