Тусгаар тогтнолын ордонд
09:30 цагаас МАН-д шинээр элсэж буй гишүүдэд батламж гардуулна.
Блю Скай зочид буудлын 1 давхрын танхимд
09:30 цагаас "Зохистой хөдөлмөрийг дэмжих 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Монгол Улс" тайланг танилцуулна.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагаас “Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-аас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагаас Нийслэлийн аялал, жуулчлалын газраас “Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр”-ын талаар мэдээлэл өгнө.
11:30 цагаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газрын удирдлагууд хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт "Хэвтүүл" хөдөлгөөнөөс “Засгийн газрын сангуудыг нэгтгэх нэрээр эрх мэдэлтнүүд гэмт хэргийнхээ нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл үүсч байна” сэдвээр мэдээлэл хийнэ.
11:30 цагт "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас ЖДҮХС-гийн зээлийн талаар мэдээлэл хийнэ.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид
11:00 цагт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар тус ангийн ажилгаатай танилцана.
ГХЯ-нд
11:00 цагаас тус яаманд Төрийн шилдэг байгууллага шагнал гардуулах ёслол болно.
АТГ-ын үүдэнд
11:00 цагаас Талийгаач хуульч Л.Бямбаагийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт “Монголын Нээлттэй Өгөгдөл” өдөрлөг болно.
БСШУСЯ-нд
11:30 цагаас Тус яамнаас “Хүүхэд-хэрэглэгч" аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Төв талбайд
11:40 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
НЦГ-т
12:00 цагт ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
Скай резорт цанын баазад
13:00 цагаас Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээний нээлтийн ёслол болно.
Хүүхдийн урлан бүтээх төвд
15:00 цагаас Технологийн анхдугаар наадмын нээлт болно.