Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистан улс агаарын орон зайгаа хааснаас олон мянган нислэг саатаад байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Кашмирын хямралын улмаас Пакистан улс өчигдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл агаарын оройн зайгаа хаагаад байна.

Үр дүнд нь Пакистанаас гарах болон орох бүх төрлийн агаарын тээвэр зогсоод байна. Мөн Пакистаны агаарын оройн зайг дайран гардаг олон улсын нислэгүүд саатсанаас дэлхий даяар олон мянган зорчигч саатжээ.

Зүүн Өмнөд Азийг Европ тивтэй холбодог агаарын гол зам Пакистаны дээгүүр дайран гардаг.

Пакистаны Иргэний Агаарын Тээврийг Удирдах Газар тус улсын агаарын орон зай “тодорхойгүй хугацаагаар хаагдсан” болохыг мэдэгджээ.

Одоо агаарын тээврийн зарим компаниуд Пакистаныг тойрон гарах зам гаргаж өгөхийг зохицуулагч байгууллагуудаас хүсээд хариу хүлээж байна.

Зарим компаниуд тойруу замаар нисэх болсон тул дунд нь шатахуун цэнэглэх зорилгоор түр буух болсноо зарлажээ. Жишээ нь Singapore Airlines компани Сингапураас Лондон хүрэх аялал нь Дубай, эсвэл Мумбайд түр зогсох болсныг мэдээлсэн байна.

Олон улсын агаарын тээврийн урсгалыг бодит цагийн горимд үзүүлдэг Flightradar24 сайт Пакистаны агаарын орон зайн өнөөдрийн хөдөлгөөнийг нэг сарын өмнөхтэй харьцуулж харуулжээ.

Эндээс Пакистаны агаарын тээврийн урсгал хоосорсон байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж: BBC