Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Буриадад эрчүүдийн баярын өдөр тайчих үзүүлбэр зохион байгуулсан эмэгтэй цагдааг ажлаас нь халжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдрийг хойш хөрш ОХУ-д эх орноо хамгаалагчдын баяр болгон тэмдэглэдэг. Үндсэндээ цэрэг армийнхны баярын өдөр тул бүсгүйчүүд нь эрчүүдээ баярлуулдаг уламжлалтай ажээ.

Энэ жилийн баярын өдөр ОХУ-ын хэсэг цагдаагийн алба хаагчид тайчих үзүүлбэр үзэн баяраа тэмдэглэж байгаа дүрс бичлэг интернэт ертөнцөд тарсан юм.

Дүрс бичлэгт эрэгтэй, эмэгтэй нийлсэн цагдаа нарын өмнө тайчигч эмэгтэй бүжиглэж байгааг харуулжээ.

Уг бичлэгийг үзсэн ОХУ-ын дотоодыг хамгаалах яам даруй арга хэмжээ авч, дүрс бичлэг хаана бичигдсэнийг тогтоосон байна. Ингээд Буриадын БНУ-ын Улаан Үд хотод болсон үйл явдал болохыг илрүүлж, эрэгтэй хамтран зүтгэгчдээ баярлуулах ажлыг санаачилсан цагдаагийн эмэгтэй ахлагчийг ажлаас нь халах шийдвэр гаргажээ.

Мөн тухайн хэлтсийн дөрвөн ахлах албан тушаалтанд ёс зүйгүй шийдвэр гаргахад оролцсон үндэслэлээр сануулга өгсөн байна.

Эх сурвалж: Russia Today