Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-ын хурал 15:00 цаг хүртэл хойшлов

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч эхлэхгүй байсаар 15:00 хүртэл хойшилж байгааг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва мэдэгдлээ.

Ийнхүү хойшлуулж байгаа нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ цэвэрлэх байгууламжийн шав тавих арга хэмжээнд оролцоод эзгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлав. 

Харин НИТХ дахь АН-ын бүлгээс эхлээгүй хурлыг хойшлуулж, завсарлуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн НИТХ-д олонх болсон МАН дараагийн даргыг нэр дэвшүүлэх асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй нь эндээс харагдаж байна  хэмээн мэдэгдсэн. 

Ямартай ч 15:00 цаг хүртэл хойшилсон НИТХ-ын хурал өнөөдөр хуралдвал хамгийн эхэнд НИТХ-ын даргыг чөлөөлж, дараа нь шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.