Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09:00 цагаас товлогдсон билээ. Гэсэн ч одоог хүртэл төлөөлөгчдийн ирц бүрдээгүй, хурал эхлээгүй байна. 

Өнөөдрийн хурлаар: 

  • НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, 
  • НИТХ-ын сонгох тухай, 
  • Орон нутгийн хамгаалалтад авах тухай, 
  • Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр сонгогдсон даруйдаа буюу өчигдөр тамга тэмдгээ гардан авсан билээ. 

НИТХ-ын дарга нь Нийслэлийн Засаг даргаар томилогдсон учир түүний оронд хэнийг томилох бол мөн хэн нэрээ дэвшүүлэх бол гэсэн асуулт үүсээд буй. 

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвыг нэр дэвшүүлсэн байна. Тодруулбал, өмнө нь буюу Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулах үеэрээ УЗ-өөс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр тогтсон байжээ. Түүнээс хойш НИТХ-ын даргад нэр дэвшигчийн асуудалд УЗ-ийн шийдвэр өөрчлөгдөөгүй байгааг албаны эх сурвалж хэллээ. 

Түүнчлэн МАН-ын зүгээс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлж байгаа бол заалнаас хоёр ч төлөөлөгч нэрээ дэвшүүлэхээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. 

НИТХ-ын даргад нэр дэвшигч Р.Дагва нь эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга.

Ажилласан байдал: МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД-ийн ЗДТГ

Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч.