Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Импортын бүтээгдэхүүнийг орлох 155 бүтээгдэхүүний жагсаалтыг батлав

ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

- Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр /2019.02.27/ -

Засгийн газар энэ оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ талаар мэдээлэл өгөв: /Жич: Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дараах бичлэгт бий/

https://www.facebook.com/iKonNews/videos/1109156025922836/

Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож худалдан авах бодлогыг хэрэгжүүлэх юм гэж ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.