Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Долоо хоногт 55 болон түүнээс дээш цагаар ажилладаг эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал өндөр

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсын хэсэг сэтгэл судлаач долоо хоногт 55 болон түүнээс дээш цагаар ажилладаг эмэгтэйчүүд 35-40 цаг ажилладаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдгийг тогтоожээ.

Үүний гол шалтгаанаар эмэгтэйчүүд ажилдаа эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их сэтгэл шингээж, хичээл, зүтгэл гаргах хандлагатай байдагтай холбоотой хэмээн тайлбарласан байна.

Судлаачдын явуулсан энэхүү судалгаанд насанд хүрсэн нийт 20,000 орчим хүн хамрагджээ. Тэднийг судлахад долоо хоногт 55-аас дээш цагаар ажилладаг эмэгтэйчүүдэд илүү бага цаг ажилладаг эмэгтэйчүүдийг бодоход сэтгэл гутралын шинж тэмдэг 7.3 хувиар илүү илэрсэн байна. 

Мөн эдгээр эмэгтэйн сэтгэл санаа нь байнга гутранги, гунигтай байдаг нь тогтоогджээ.

Түүнчлэн долоо хоногийн ихэнх цагийг ажилдаа зориулж, амралтын өдрүүдээр ч хангалттай амрахгүйгээр ажиллах хандлагатай байдаг эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль аль нь депрэсст орох магадлал өндөртэй байдгийг уг судалгааны дүн харуулсан байна. 

 

Эх сурвалж: Theguardian