Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтыг байгуулахын тулд 5 жил зурагт үзэж, хөгжим сонсоогүйгээ Билл Гэйтс дурсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтс бизнесээ амжилттай эхлүүлэхийн тулд таван жилийн хугацаанд зугаа цэнгэлээс бүрэн татгалзаж байснаа саяхан хувийн блогтоо дурсан бичжээ.

Тэрээр 20 гаруй насандаа Харвардын их сургуулийг хаяж, найз Пол Аллентайгаа хамтран компьютерын програм хангамжийн компани байгуулж байв.

Өнөөдөр Гэйтсийн үүсгэн байгуулсан Майкрософт нь дэлхийн хамгийн том компаниудын нэг болоод байгаа. “Хэтэрхий этгээд сонсогдож байж магадгүй. Програмчлалын ажилд бүх анхаарлаа төвлөрүүлэхийн тулд би нэг хэсэг зурагт үзэж, хөгжим сонсохоос бүрэн татгалзаж байв” гэж тэр бичжээ.

Гэйтс цааш нь бичихдээ “Гэхдээ энэ харанхуй үе маань таван жил л үргэлжилсэн юм” гэж дурссан байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэр Рэддит сүлжээний гишүүдийн асуултад хариулахдаа өнөөдөр телевизийн олон цуврал киног үздэгээ бичжээ.

Гэйтс “Мелиндатай цуг би ‘Silicon Valley’, ‘This is Us’, ‘A Million Little Things’ цувралуудыг үзсэн. Бас ‘Narcos’ цувралыг ганцаараа үзэж дуусгасан. Хүмүүс надад маш олон сонирхолтой цуврал киног үзэхийг санал болгодог. Гэхдээ би бүгдийг нь үзэж амжихгүй л байна” гэж бичсэн байна.

Одоо харин тэрбумтан маань анхаарал төвлөрүүлэх чадвараа сайжруулахын тулд долоо хоногт 2-3 удаа 10 минутын бясалгал хийдэг болсон тухайгаа бичжээ.

 

Эх сурвалж: CNBC