Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Траншейны таганд гацсан хархыг Германы гал сөнөөгчид аварчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Германы Бенсхайм хотод жингийн илүүдэлтэй харх траншейны тагны нүхэнд гацсан байсныг өчигдөр мэргэжилтнүүд аварчээ.

Өвлийн улирлыг даван туулахын тулд тарга тэвээрэг авсан энэхүү мэрэгч траншейны таганд байдаг жижиг нүхээр гарах гэж оролдоод багталгүй гацсан байна.

Хотын иргэд дуудлага өгснөөр гал сөнөөгчдийн баг болон амьтан хамгаалах байгууллагын төлөөлөгчид ирсэн гэнэ.

 

Өвлийн тарга тэвээргээсээ салж амжаагүй байсан харх нүхэнд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж гацсан байгаа зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзүүлжээ.

“Уг амьтныг бид нүхнээс эсэн мэнд салгаж явууллаа. Аврах ажиллагаа 25 минут үргэлжилсэн” хэмээн гал сөнөөгчдийн ахлагч ярьсан байна. Ажиллагааны дараа хотын оршин суугч хоёр охин талархсан сэтгэлээ илэрхийлж, өөрсдийн зурсан зургийг аврагчдад бэлэглэжээ. Зураг дээр зүрхээр хүрээлүүлсэн хархыг дүрсэлж, доор нь “danke!” хэмээн бичсэн байна.

“Олон хүний жигшин зэвүүцдэг амьтан ч бусдаар хүндлүүлэх эрхтэй” гэж амьтан хамгаалах байгууллагын төлөөлөгч хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian