2019/12/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
05:00
S31
-17°
06:00
S31
-17°
07:00
S31
-17°
08:00
S31
-17°
09:00
S32
-16°
10:00
S30
-14°
11:00
S26
-13°
12:00
S26
-11°
13:00
S26
-9°
14:00
S26
-6°
15:00
S30
-7°
16:00
S30
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Energizer компани “гар утастай батарей” худалдаанд гаргахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN

Батарей үйлдвэрлэгч Energizer компани анх удаа ухаалаг гар утас бүтээснээ  Барселонд болж буй Mobile World Congress чуулганы үеэр танилцуулжээ.

Energizer Power Max P18K Pro гэсэн урт нэртэй уг гар утас нь 18,000mAh багтаамжтай батарейтай. Энэ нь iPhone XS загварын батарейнаас бараг долоо дахин их багтаамжтай гэсэн үг юм.

Ийм аварга батарейтай утсыг нэг цэнэглээд хэдэн өдөр хэрэглэх боломжтой.

 

Үүнээс гадна 6.2 инчийн дэлгэц, арын 3 камер, нүүрний 2 камертай. Нүүрний хос камер нь гэхдээ дэлгэцэнд байрлаагүй. Хэрэглэх үед дээд ирмэгээс нь ил гардаг слайд хэлбэртэй бүтээгджээ.

6GB RAM, 128GB санах байгууламжтай энэ утас Android 9.0 системтэй юм.

Энэ жилийн MWC чуулганд маш олон шинэ загварын гар утас танилцуулагдаж байгаагаас Energizer компанийн бүтээгдэхүүн бараг гурван гар утас давхарласан мэт зузаан эх биеэрээ онцгойрч байна.

Energizer Power Max P18K Pro бүтээгдэхүүн ирэх зун худалдаанд гарах бол үнийн талаар мэдээлэл ил болоогүй байна.

 

Эх сурвалж: Mashable

 

x