Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Камертон"-ы тоглолт 300 мянга, "Увертюра"-гийнх нэг сая төгрөгийн үнэтэй

Үндэсний шуудан сонин
2019 оны 2 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан хүндэтгэлийн тоглолт Монгол орны өнцөг булан бүрт болдог уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу “Хурд”, “Камертон”, “Увертюра” төдийгүй нийтийн дуучид ч үзэсгэлэнт бүсгүйчүүдээ, хайрт ээжүүдээ магтан дуулсан тоглолтоороо бэлэг барихаар дор бүрнээ бэлтгэлээ базааж байна.

Монголын анхны хөвгүүдийн хамтлаг гэгдэх “Камертон”-ы залуус ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хайр” тоглолтоо “Aurug Place”-т хийхээр зарлажээ. Хамтлагийн туурвисан 11 цомгийн хит дууг энэ үдэш зөвхөн бүсгүйчүүдэд зориулах аж. Тасалбарын үнэ 300 мянган төгрөг.

Тэгвэл этник хамтлаг гэгдэх “Увертюра” мөн л ирэх сарын 8-нд “One event hall’’-д тусгай тоглолт хийх гэнэ. 50-хан эмэгтэйд зориулсан энэхүү тоглолтын тасалбарын үнэ 100,000 төгрөг нэг ширээнд 10 хүн суухаар тооцвол нэг сая төгрөг.

Харин “Хурд”-ын уламжлалт тоглолтын тасалбар 30-100 мянган төгрөгийн үнэтэй байна.

Зураг