Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголбанк мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN

Новотел зочид буудалд

08:30-18:00 цагт Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний форум Монголд анх удаа зохион байгуулагдана. 

ГХЯ-ны Номин танхимд

10:00 цагт Монгол Америкийн Залуучуудын жилийн нээлтийн ажиллагаа болно. 

Энхрий Эрдэнэ сангийн байранд

10:00 цагт "Сүрьэгүй Монгол" төслийг дэмжиж Хятадын тэргүүн хатагтай 15 мянган доллар хандивласныг гардуулах ёслол болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Цагдан хорих байранд шүүгч амь насаа алдсантай холбоотой, мөн бусад асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Шүүгч амь насаа алдсан цаг үеийн асуудлаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар “Иргэний шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.

ШУТИС-ийн Төв номын санд

13:00-16:00 цагт Дэлхийн усны өдөрт зориулан ШУТИС-ийн геологи, гидрогеологийн салбараас профессор Марк Гольц болон АНУ-н элчин сайдын яамны мэргэжилтэн нарын нээлттэй семинар зохион байгуулна. 

Монголбанкны төв байранд

14:00 цагт Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.