Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Green Book” сүүлийн 13 жилийн хугацаанд Оскарын шагнал хүртсэн хамгийн муу уран бүтээлд тооцогджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагийн үдэш 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж, “Green Book” нэртэй уран бүтээл шилдэг киногоор шалгарсан билээ.

Уг бүтээлийг шагнал авсныг зарласан цагаас эхлэн кино сонирхогчдын дунд хүчтэй шүүмжлэл өрнөсөн юм. Rotten Tomatoes сайтын кино шүүмжлэгчдийн дүгнэлтээр “Green Book” нь 79 хувийн үнэлгээтэй байна. Сүүлийн 13 жилийн хугацаанд Оскарын шагнал хүртсэн бүтээлүүд дотор үүнээс бага үнэлгээ авсан кино байхгүй гэнэ.

2006 онд “Brokeback Mountain” киног ялж Оскарын шилдэг бүтээл болсон “Crash” 74 хувийн үнэлгээ авсан нь энэ удаагийн шагналтнаас муу үнэлэгдсэн хамгийн сүүлийн тохиолдол юм байна.

Мөн Rotten Tomatoes сайтын кино шүүмжлэгчид Оскарын шагнал хүртсэн нийт 91 киног үнэлгээгээр нь эрэмбэлэхэд “Crash” 83 дугаарт, “Green Book” 75 дугаарт жагсжээ.

Нэр дурдсан хоёр уран бүтээл нь хоёул Америкийн нийгэм дэх арьс өнгөний үзлийг харуулсан агуулгатай юм. Тиймээс америкчуудын хувьд байнгын зөрчил маргаантай байдаг сэдвийг хөндсөн нь хамгийн их шүүмжлүүлэх шалтгаан болсон байх магадлалтай гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider