Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хангарди ордонд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдийг цагдаагийн байгууллагад хүргэв

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилохоор эхэлсэн НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон С.Амарсайханыг хотын дарга болохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Тэд НИТХ-ын дарга Улаанбаатар хот дахь ТҮЦ-нүүдийг буулгах шийдвэр гаргасан бөгөөд амлалтандаа хүрээгүй гэсэн бол НИТХ-ын хэвлэлийн албанаас "НИТХ-ын дарга бодлого тодорхойлдог болохоос биш ТҮЦ буулгах шийдвэр гаргадаг хүн биш. Албан бичгээр нэрсээ өгсөн бол НИТХ-ын хуралд орж, саналаа хэлэх боломж байсан. Улс төрийн зорилготой гэж харж байна" гэсэн тайлбар өгсөн. 

Улмаар Хангарди ордонд эмх замбараагүй байдал үүсгэсэн ТҮЦ эрхлэгчдийн холбооныхныг цагдаагийн албан хаагчид хүчээр гаргав. Тэднийг харьяа цагдаагийн байгууллагад хүргэн, дэг журам зөрчсөн асуудлыг шалгаж байгаа юм байна.

Хуулийн заалт:

7 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтад байх хурал, чуулган, бусад арга хэмжээ

1.Улсын Их Хурлын чуулганы болон Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөлгөөн төрийн тусгай хамгаалалтад байна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хурал, чуулган бусад арга хэмжээ явагдаж байгаа танхим, түүний орчинд эрх бүхий байгууллагаас тогтоосон дэг журам зөрчихийг хориглоно.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг