“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар эхэлж, 2016 оноос эхлэн “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болсон билээ.
Хөтөлбөрт хамрагдах оюутнуудын бүртгэл маргааш буюу 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл явагдана.
“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлд:
Бүрдүүлэх баримт бичиг:
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутан залуусын иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал ажил болсон. Мөн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн юм.
“Оюутан цэрэг” сургалт нь оюутан, залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа ач холбогдолтой.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс