2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
23:00
S31
12°
00:00
S31
10°
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Музейн нээлттэй өдрүүд"-ийн үеэр 10-аас доош насныханд үйлчлэхгүй

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

“Музейн нээлттэй өдрүүд” гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр иргэдэд үнэгүй үйлчилдэг.

Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор музейнүүд 10-аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргажээ.

Мөн Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгах аж.

Нийслэл дэх 10 музейн хаяг, цагийн хуваарь:

Д/д
 
Музейн нэр Хаяг, Утас Цагийн хуваарь
1 Төрийн түүхийн музей Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 Утас: 51-266435 10:00-17:30 (Даваа-Баасан)
2 Богд хааны ордон музей Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Утас: 342195, 343071 Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-16.15
3 Үлэг гүрвэлийн төв музей Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей Үлэг гүрвэлийн төв музей Утас: 7000-0171, 9913-8464 Өдөр бүр 09:00 - 18:00
4 Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей  Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай. Утас: 11326061 , 11323986 Даваа-Баасан 10.00-17.00
5 Монгол цэргийн музей  Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд Утас: 261782, 263843 Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00
6 Монголын үндэсний музей Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд. Утас. 70110911 Ням, Даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30
7 Театрын музей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд. Утас: 311320 Даваа-Баасан 10.00-18.00
8 Чойжин ламын сүм музей Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд. Утас: 328547, 324788 Даваа, Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00
9 Улаанбаатар хотын түүхийн музей Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд. Утас:456799 Даваа-Баасан 09.00-17.00
10 Монголын Уран зургийн галерей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд Утас: 11-327177,  11-33168 2018.04.31 хүртэл Өдөр бүр 10:00-17:00

Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн юм.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x