Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

PROPERTY INVESTMENT ULAANBAATAR 2019 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 26
Сурталчилгаа

Монкон Пропертис ХХК-аас зохион байгуулсан PROPERTY INVESTMENT ULAANBAATAR 2019 арга хэмжээ 2019 оны 2 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

PROPERTY INVESTMENT ULAANBAATAR 2019 арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөны газар, Монголын Ипотекийн корпораци, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Хаан банк зэрэг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин оролцлоо.

 
 
 

Арга хэмжээний үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, барилгын салбарын талаар “МУ-ын эдийн засаг, төрөөс баримтлах бодлого”, “Орон сууцны зээлийн санхүүжилт, барилгын салбар дахь нөлөөлөл”, “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, цаашдын чиг хандлага”, “Барилгын салбарт хөрөнгө оруулалт татах боломжууд” хэлэлцүүлэгүүд амжилттай зохион байгуулагдаж салбарын асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.

Түүнчлэн хөрөнгө оруулагч нарт зориулсан орчин үеийн шийдэл бүхий 25 давхар шилэн фасад бүхий амьсгалдаг “MANDALA TOWER” тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл, Их хотын бизнес дүүрэгт байрших бизнес зэрэглэлийн “SANTO TOWER” serviced apartment, Монголын анхны “well-being” концепттэй, “biophilic” дизайн бүхий “UB TOWER” оффиссын барилга болон барилгын материал нийлүүлэгч аж ахуй нэгжүүд өөрсдийн төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилттай танилцуулсан юм. Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч нарт зориулан судалгаа, зөвлөх үйлчилгээний ММCG ХХК-аас “Барилгын төслийн эрэлтийн үнэлгээ”, Тэнхлэг зууч ХХК-аас “Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн судалгаа” – уудыг тус тус танилцуулан зах зээлийн мэдээлэл хүргэлээ.

 

Монголдоо анх удаа барилгын салбарт оролцогч нарыг нэгтгэн салбарын асуудлуудыг хэлэлцэж, төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч нарыг нэгдсэн нэг мэдээллээр хангаж, цаашид үр ашигтай хамтран ажиллах нөхцөл, боломжийг бий болгохыг зорьсон арга хэмжээнд маань нийт 1000 гаруй зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулагч нар оролцсон байна.

Цаашид PROPERTY INVESTMENT ULAANBAATAR арга хэмжээ нь олон улсын түвшинд зохион байгуулагдах ба гадны хөрөнгө оруулалтыг МУ-ын барилгын салбарт татах чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.

Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДДАРЖ авна уу.

 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.