Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар 02.24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар онцгой байдлын газарт ирүүлсэн бөгөөд тус газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т оршдог аж.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Цэдэндамбаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар