Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Даргадаа бэлэглээрэй

ikon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Би нэгэн байгууллагын дунд түвшний менежер. Миний удирдлагад арваад залуу ажилладаг. Тэдний ажил үүргийг 14 хоногоор төлөвлөж, түүнийгээ хянаж, бас дүгнэж удирдлагадаа дамжуулдаг. 

Даргын “царай”-наас их зүйл шалтгаална. Дарга ууртай бол бид ууртай, дарга инээвэл бид инээмсэглэнэ. Дарга үнэлвэл хөөрнө. Дарга шүүмжилвэл унана. Дарга дээрээ бас даргатай. Тэр дарга нь уурлавал дарга уурлана. Тэгээд бидэнд уураа гаргана. Даргын дарга инээвэл дарга бидэнд сайхан аашилна...

Гунигтай, бүр эмгэнэлтэй. 

Шударга бус харилцаа, шударга бус үнэлгээ, шударга бус зарчим...Шударга бусын жагсаалт цааш нэлээн хөвөрнө л дөө. Жагсааж бичлээ гээд үр дүн юу билээ. Сөрж чадахгүйдээ дэмий л дотроо бухимдана. Дунд түвшний менежерүүд сэтэртэй “ангийн” хэдэн нөхдөөс дэмжлэг авчих санаатай хурал хуй дээр хэдэнтээ горьдлого тээвч найдалтгүйг найдвартай ойлгов. Шаардлага тавиад ярьж эхэлмэгц даргын дуу өндөрсөж тэр үед “ангийн нөхөд” бүгд доош нугдайн ухаалаг утсаа маажих нь маажиж, тэмдэглэлийн дэвтэртээ худлаа үнэн юуг ч юм сараачиж, эсвэл хумс хуруугаа оролдон өөдөө харах өөдтэй амьтан нэг ч байдаггүй юм. 

Энэ дүр зураг хаа газар түгээмэл гэдгийг би мэднэ. 

Гунигтай, бүр эмгэнэлтэй. 

ГЭВЧ, 

Гэвч, өөр байх боломж байна. Өөрчлөх боломжтой юм байна гэдгийг өнгөрсөн өдрүүдэд олж мэдэв. Олзуурхаж уншив. Энэ бол Ласло Бокийн “АЖЛЫН ДҮРЭМ”! 
“Хүний нөөцийн хэвшмэл олон арга туршлагын бурууг нотолж чадсан орчин цагийн шинэ гэрээслэл” гэж энэ номыг уншсан нэгэн дуу алдсан байна.  

“АЖИЛ ГЭДЭГ ХҮНИЙГ МОХООЖ, ХҮНЛЭГ БУС БОЛГОХ ЁСГҮЙ” гэсэн үг, өгүүлбэр энэ номын амин сүнс юм байна.  

 

Тийм ээ, ажил руугаа яаран ирдэг байх нь энэ л амьдралын аз жаргалын нэгэн хэмжүүр гэдгийг хүн бүр мэднэ. Ажил руугаа яарах сэтгэл гэдэг хичнээн сайхан бэ?
Надгүйгээр яана аа гэх сэтгэл ямар том хариуцлага билээ?

Тэгвэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс эхлээд зургаан оронтой тоотой цалин авч, ахлах сургуулиа төгсөөгүй хүмүүсээс эхлээд дэлхийн нэр хүндтэй сургуулийн докторын зэрэгтэй хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж бас удирдуулж явсан, мөн дэлхийг өөрчлөх зорилготойгоос эхлээд зөвхөн компанийн эзэнд ашиг хийх зорилготой компанид ажиллаж үзсэн Ласло Бокт нэг л өдөр энэ бүхэн ямар ч утгагүй санагдсан гэдэг.

Учир нь хаашаа ч харсан компаниуд хүмүүстэй ажлын байран дээр нь хүн шиг харьцдаггүй байсан бөгөөд тэд амьдралдаа ажлаасаа өөр юу ч хийх завгүй байдаг байлаа. Тиймээс л, Гүүглийн хүний нөөцийн салбар буюу дэлхийн 70 гаруй оронд тархан ажилладаг 50 мянга гаруй “Гүүглчид”-ийг элсүүлэхээс эхлээд хөгжүүлэлт, тогтвортой ажиллуулах хүртэл бүхий л үйл ажиллагааг хариуцдаг дэд ерөнхийлөгч асан Ласло Бок Цахиурын хөндийн энэ дэлхийн хамгийн шилдэг ур чадваруудыг өөртөө татах тогтолцоонд хувьсгал хийсэн байна. Түүнийг ажиллаж байх хугацаанд Гүүгл /Google/ нь шилдэг ажил олгогчоор 100 гаруй удаа шалгарч байжээ. 

“АЖЛЫН ДҮРЭМ” ном бол Ласло Бокийн олон жилийн турш хуримтлуулсан арвин их туршлага, дэлхийн түүхэн дэх агуу амжилт гаргасан тэргүүлэх компаниудын нэг Гүүгл яагаад ажиллахад хамгийн тохиромжтой газраар удаа дараа шалгарсан нууцыг хуваалцжээ. 

“Хүмүүс амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг боловч ажил гэдэг албадан хөдөлмөр, амь зуух хэрэгсэл төдий байх албагүй юм шүү.”

“Хүмүүстээ итгэх, тэдэнтэй робот бус эзэд шиг харьцах эр зориг байхад хангалттай.”

“Багтаа үйлчилнэ гэдэг хамгийн эрхэм ажил.”

“Босоо удирдлага буюу захиргаадалтын арга нь устаж үгүй болж байгаа бөгөөд ажилчиддаа эрх мэдэл олгох загвар нь ирээдүйг тодорхойлох болно.”

Цааш хөврөх энэ чухал үгсийг ДАРГА уншаасай. Ерөөсөө даргадаа уншуулъя. 

Танай дарга ч бас унших л хэрэгтэй. Эмэгтэй бол Мартын наймнаар, эрэгтэй бол Цэргийн баяраар даргадаа бэлэглэе. 

Гүүгл /Google/ Хөрөнгийн бирж дээр гардаг өдөр буюу 2004 оны наймдугаар сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагч нь хөрөнгө оруулагчдадаа хандаж өөрсдийн ажилчдын талаар юу гэж бичиж байсныг унш даа, сэтгэл хөдлөм биш гэж үү?!

Өөрсдийгөө Гүүглчид гэж нэрлэдэг манай ажилчид бол бидний амь амьдрал билээ. Гүүгл бол онцгой авъяас чадвартай технологийн болоод бизнесийн хүмүүсийг өөртөө татах бодлого дээр суурилсан компани бөгөөд олон тооны бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч, зарчимч оддыг эгнээндээ нэгтгэсэндээ бид өөрсдийгөө азтайд тооцдог. Бид тэднийг харамгүй урамшуулж хайрлах болно.