Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэвтүүл" хөдөлгөөнөөс гуравдугаар сарын 2-нд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Хэвтүүл" хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан бүх нийтийн жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 60 тэрбумын хэрэг, концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудад хуулийн өмнө, ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардах зорилготойгоор 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болсон тухайгаа ярилаа.
 
Гэрэл зургийг mpa.mn

“Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир  “ЖДҮХС-ийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж,  ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад бид яагаад жирийн ард иргэд авч болдоггүй юм. Тэр утгаар ЖДҮХС -ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Хэвтүүл” хөдөлгөөний  удирдах зөвлөлийн гишүүн Б.Ган-Эрдэнэ “Өөрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж тооцогдох болсон 60 тэрбумын сүлжээ, концессийн луйвар, хувийн өмчийг нийгэмчлэхиийг илтэд уриалж байгаа энэ нөхцөл байдал ард түмний бухимдлыг маш ихээр төрүүлж байна.

Мөн ардчиллын суурь үнэт зүйлсэд илтэд заналхийлсэн үг, үйлдлийг эрх баригчдын зүгээс гаргах боллоо. Эрх баригчдын зүгээс ЖДҮХСанг хувьдаа завшсан улс төрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй.

Тэр зээл авсан 20 гаруй гишүүн саналаараа огцрох ёстой. Тиймээс ард иргэд та бүхнийг тэмцэлд нэгдэн, төр дэх хулгайчдыг хуулийн өмнө, ард түмний өмнө хэвтүүлтэл тэмцэхийг уриалж байна” байна хэмээн хэллээ.