Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

“ABU Robocon 2019 Ulaanbaatar” 2-р шатны шалгаруулалт болно

ikon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Робокон. Энэ бол оюутан залуус өөрсдийн шинэ санаа болон текник сэтгэлгээгээ уралдуулан инжернэрчлэлийн гайхамшгийг харуулсан робот бүтээж өрсөлддөг ур ухааны талбар юм.

Ази-Номхон далайн бүсийн орнуудын их дээд сургуулиудийн дунд жил бүр зохион байгуулагддаг “ABU Robocon” олон улсын роботын тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох шилдэг багуудыг тодруулах, бэлтгэх, чанаржуулах зорилгоор “ABU Robocon 2019 Ulaanbaatar” 2-р шатны шалгаруулалт 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 10.00 цагт Мишээл экспо төвд болно.

Уг шалгаруулалт нь “ABU Robocon 2019 Улаанбаатар” Олон улсын роботын тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд шалгаруулалтыг амжилттай давсан шилдэг 16 баг болон бүсийн тоглолтууддаа заасан босго үзүүлэлтийг хангасан багууд “ABU Robocon 2019 Улаанбаатар” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Тэмцээнд оролцож байгаа нийт багууддаа зохион байгуулагч, оролцогч, багийн ивээн тэтгэгчдийн зүгээс өндөр амжилтыг хүсье !

Шинэ Монгол технологийн дээд сургууль,
Шинэ Монгол технологийн коллеж,
Капитрон банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.