2019/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
21:00
S31
-14°
22:00
S31
-14°
23:00
S31
-14°
00:00
S31
-14°
01:00
S31
-15°
02:00
S31
-15°
03:00
S31
-15°
04:00
S31
-15°
05:00
S31
-15°
06:00
S31
-15°
07:00
S31
-16°
08:00
S31
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"39 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг өчигдөр Нийслэлийн Боловсролын газар, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан гэсэн харьяа байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Сайд хууль эрх зүйн орчныг энэ онд цогцоор хийнэ. Нийт 13 хууль, Засгийн газрын 20 тогтоолыг батлуулна. Дараагийн гол анхаарах чиглэл нь хөрөнгө оруулалтын асуудал. Нийслэл, дүүргийн боловсролын газар хэлтсийн дарга нар хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хувиар хяналтаа сайн тавьж ажилла. Сургууль цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл хугацаа хоцорвол хариуцлагыг боловсролын газар хэлтсийн дарга хамт хүлээнэ гэдгийг хатуу санууллаа.

ЦӨМ хөтөлбөрийг өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ

Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнд ерөнхий боловсролын ЦӨМ хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх талаар голчлон ярилцлаа. Хөтөлбөр өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ. Үүнтэй холбоотой шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ. Нийслэл дүүргийн боловсролын газрууд багш нарын саналыг нэгтгэж яаманд ирүүлэхийг үүрэг болголоо.

Энэ хавар Ерөнхий боловсролын сургуулийг 18,000 гаруй сурагч төгсөх нь өмнөх жилээс 2.5 дахин буурч байгаа үзүүлэлт юм.

Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлага байгаа учраас огт магадлан итгэмжлэгдээгүй 14 их, дээд сургууль, өөрийн үнэлгээний тайлангаа бичиж байгаа 25 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болголоо.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дарга Д.Сүрэнчимэг байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 2012 онд ашиглалтад орсон Багшийн хөгжлийн ордонг тус байгууллага аж ахуйн талаас нь хариуцдаг. Урсгал засварын асуудал тулгамдаж байгааг дурдлаа. Таван байгууллагын 200 гаруй хүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг Сайд анхааралдаа авч шийдвэрлэхийг зорино гэлээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

x