Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN

Рояал хауст

09:00 цагаас Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно.

МУИС-ийн Номын санд

09:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно.

ХХААХҮЯ-нд

09:00 цагт "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" хурал болно.

Монголын хүүхдийн ордонд

10:00 цагт Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулна.

Мал эмнэлгийн хүрээлэнд

10:00 цагаас ЖАЙКА-гийн санхүүжилтээр 2014-2019 онд  хэрэгжсэн  малын халдварт өвчнөөс сэргийлэх төслийн хаалтын ёслол болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Зайсан толгойд

11:00 цагаас Эх орноо хамгаалагчдын өдөрт зориулсан цэцэг өргөх ёслол болно. Хүндэт харуултай явуулж буй арга хэмжээ Зайсан толгойд эхлээд 11:20 цагаас Жуковын хөшөөнд үргэлжлэнэ. Цэцэг өргөх ёслолын дараа Жуковын хөшөөний талбайд ОХУ-ын ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе хурандаа Г.М.Сулимук сэтгүүлчдэд ярилцлага өгнө.

Монголын Үндэсний Музейд

11:00 цагаас “2000” уран сайхны киноны уран бүтээлч нар мэдээлэл хийнэ.

Ард санхүүгийн нэгдэлийн байранд

11:30 цагаас тус нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших талаар мэдээлэл хийнэ.

Оюутолгой компанийн төв байранд

12:00 цагаас Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс тус компанийн ажилчдын эрх ашгийг хамгаалах талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

13:00 цагт Соёлын гавьяат зүтгэлтэн, Х.Цэвлээгийн "Сониндумаа" номын нээлт болно.