Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 2019 онд ашиглалтад оруулах объектуудын нэг нь Түлэнхийн төв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох “Түлэнхийн төв"-ийн шинэ барилгын угсралтын ажил 60 хувьтай байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд баригдаж буй Түлэнхийн төвийг энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад бүрэн оруулахаар гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж байгаа аж. Уг барилга нь "А", "В", "С" 3 блоктой.  А блок захиргааны хэсэг, В блок эмнэлгийн хэсэг, С блок мооргийн барилга байх юм. "А" блокийн 5 давхар барилгын хаалга, цонхны ажил, дотор заслын ажил, халаалтын ажил, гадна фасадын ажил, дээврийн ажил, гадна шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгажээ. Барилгын ажлын гүйцэтгэл 80%-тай байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилгын А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”-тай, В блокийн гүйцэтгэгчээр "Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн тус төвийн шинэ барилгын явц байдалтай өнөөдөр танилцлаа.

Түлэнхийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, ажлын явц саадгүй байлгах үүднээс ажлын хэсэг ажиллаж байна

Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж "Санхүүжилт нь шийдэгдсэн хэд хэдэн обьектууд байна. 2019 онд эрүүл мэндийн салбарт ашиглалтад оруулах объектуудын нэг нь Түлэнхийн төв. Түлэнхийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, ажлын явц саадгүй байлгах үүднээс ажлын хэсэг ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт нийслэлийн зүүн талд АШУҮИС-ийн эмнэлэг, II эмнэлэгт үндэсний оношилгоо, эмчилгээний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа" гэв.

Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлэлцээрт тус сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхий төвийн барилгыг цогцоор нь барих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.  

Кувейтийн сангаас Монгол Улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан 8 сая ам.долларын /20 тэрбум төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд /2017.05.23/ гарын үсэг зурсан юм.

 Уг гэрээний дагуу Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны наймдугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлсэн байна.

С блок буюу мооргийн барилгаа зөөж барих шийдэлд хүрээд байна

Гэрэл зургийг mpa.mn

Барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл "Анх ерөнхий төлөвлөгөө хийсэн газар дээрээ Түлэнхийн төвийн мооргийн барилгыг барих гэхээр өөр газар шилжүүлсэн байдаг. Энэ талаар нийслэлд удаа дараа албан хүсэлт явуулсан ч анхнаасаа төрийн бус байгууллагын эзэмшлийн газар байна гэдэг хариуг эцсийн байдлаар аваад байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгийн газар, Хот төлөвлөлтийн ерөнхий газар, Газрын албанд 2017 оноос хойш дөрвөн албан бичиг явуулсан. Хамгийн сүүлд энэ газрыг цуцалж өгөөчээ, манайх С блок буюу мооргийн блокийг анхны ерөнхий төлөвлөгөө хийсэн газар нь баримаар байна гэсэн хүсэлт тавьсан. Гэвч шийдэх боломжгүй болсон учраас дахин ерөнхий төлөвлөгөө батлах буюу барилгаа зөөж барих шийдэлд хүрээд байна.

Санхүүжилтийн хувьд ямар ч саадгүй явж байгаа" хэмээн ярилаа.

1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг 2011 онд акталсан юм.

Түлэнхийн төвийн барилгын явцаас хийсэн фото сурвалжилга
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг