Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын армид ухаалаг гар утас, таблет хэрэглэхийг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Оросын зэвсэгт хүчний алба хаагчдад биедээ ухаалаг гар утас, таблет, бусад мэдээлэл хадгалах, бичлэг хийх зориулалттай төхөөрөмж авч явахыг хориглосон хууль батлагджээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын Дум энэхүү хуулийг сүүлчийн удаа хэлэлцэж, баталсан байна.

Армийн алба хаагчид зөвхөн камергүй, интернэт холболтгүй, энгийн гар утас хэрэглэхээр болжээ. Үүнээс гадна шинэ хуулинд алба хаагчид өөрийн анги нэгтгэл, байрлал, зэвсэг техник, хамт алба хааж буй хүмүүс, хамаатан садныхаа тухай мэдээллийг онлайн сүлжээнд нийтлэхийг хориглосон байна.

Хуулийг нийт 408 хууль тогтоогч 100 хувийн саналаар баталжээ.

Сүүлийн жилүүдэд Оросын армийн алба хаагчид нууцлалд хамаарах мэдээллийг интернэтэд байрлуулж, энэ нь буруугаар ашиглагдах нөхцөл үүсч байгаа нь ийм хууль гарахад нөлөөлсөн бололтой.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty