Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Элчин сайд М.П.Сингх хүний нөөцийн салбарт ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв

ikon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсон М.П.Сингх-ыг хүлээн авч уулзав.

Элчин сайд М.П.Сингх Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд гардууллаа.

Тэрбээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо ихээхэн баяртай байгаагаа илэрхийлээд Энэтхэг Улс Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, дараагийн шатанд гаргахын төлөө эрчимтэй ажиллана гэв. Элчин сайд М.П.Сингх Монгол, Энэтхэгийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу боловсрол, хүний нөөцийн салбарт ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

 

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Энэтхэгийн улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг онцлоод цаашид Газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг манай хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Элчин сайдыг үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Гадаад харилцааны яамны зүгээс бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэх болно гэлээ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам